Дөрвөн гишүүн “давхар дээл”-тэй байх хуулийн төслийг байнгын хороогоор дэмжив
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийн төсөл нь өнгөрсөн жилийн хаврын чуулганаар хэлэлцэгдсэн ч гишүүд дэмжээгүй юм. Харин Энэ удаад оруулж ирэхдээ Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайд нь УИХ-ын гишүүн байж болохоор тусгасан бөгөөд бусад сайд нарыг парламентын гаднаас томилохоор заасан байна. Өөрөөр хэлбэл дөрвөн гишүүн “давхар дээл”-тэй байж болно гэсэн үг юм. Өмнөх хувилбараар УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг давхар хашихыг хориглосон байсан бөгөөд хэрэв уг хуулийн төсөл батлагдвал тухайн үеийн Засгийн газар бүрэлдэхүүнээр огцроход тулаад байсан юм. Тиймээс уг хуулийн төсөл дэмжигдээгүй билээ. Ингээд гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дэмжсэн юм.
Дөрвөн гишүүн “давхар дээл”-тэй байх хуулийн төслийг байнгын хороогоор дэмжив
Reviewed by Unknown
on
5:01 PM
Rating:
Сэтгэгдэл