Өнөөдөр 14:00 цагийн үед нийслэл орчимд хүчтэй салхилан, түр зуурын цас, мөндөр орсон. Энэ үеэр Баянзүрх дүүрэгт орших хуучин буюу дөрвөн давхар “Шөнийн зах”-ын барилгын гадна өнгөлгөө салхинд хууларч унасан байна. Ингэхдээ машины зогсоолд байрлуулсан автомашин дээр пасадны хэсэг унаж, цонхыг нь хагалжээ. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар азаар хүн бэртэж, гэмтэлгүй өнгөрлөө гэж байна.
Сэтгэгдэл