banner

banner

ОХУ-д хадгалагдаж байгаа Монголын геологийн архивын материалыг авахаар тохиролцжээ

“1960-1990 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн геологийн судалгааны ажлын тайлан”-г Монголын талд шилжүүлэн өгөх асуудлаар Уул уурхайн яамны төлөөлөгчид энэ сарын 14-20-ны өдрүүдэд  Москва, Санкт-Петербург хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын  комиссын 19-р хуралдааны үеэр хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Энэ үеэр “Росгеологи” фондод хадгалагдаж буй архивын материал, судалгааны тайлангийн жагсаалттай танилцан, хоёр орны Газрын хэвлийн Ажлын хэсгийн хуралдааныг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яаманд зохион байгуулж тайланг хүлээн авах нөхцлийг эцэслэн тохирчээ.
Ингэснээр олон жил шийдэгдээгүй байсан асуудлыг нааштайгаар шийдвэрлэж, ОХУ-ын “Росгеологи” фондын бүх салбаруудад  хадгалагдаж буй Монгол Улстай холбоотой судалгааны тайлангуудын нэгдсэн жагсаалтыг гарган нягтлан, шүүж АМГ-ын Геологи мэдээллийн төв архивын санд шилжүүлэхээр болов.
Эдгээр тайлангуудыг хүлээн авснаар Монгол орны геологийн шинжлэх ухааны судалгааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж улмаар эрдэс баялаг, ашигт малтмалын сангийн судалгааг арвижуулж, уул уурхайн салбарт  хөрөнгө оруулалтыг татах нөхцлийг бүрдүүлнэ гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.
ОХУ-д хадгалагдаж байгаа Монголын геологийн архивын материалыг авахаар тохиролцжээ ОХУ-д хадгалагдаж байгаа Монголын геологийн архивын материалыг авахаар тохиролцжээ Reviewed by Unknown on 3:35 PM Rating: 5

No comments

banner

banner