banner

banner

С.БАЯРЦОГТЫН "НУУЦ" ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОУ-Д ДЭЛГЭЖЭЭ

Швейцарийн банкинд сая доллараа мартсан ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогт болон хууль бус "НУУЦ" данс эзэмшигч Канадын Tony Merchant, Францын Jean-Jacques Augier, Оросын Olga Shuvalova, Америкийн Denise Rich, Азербайджаны Ерөнхийлөгч асан Ilham Aliyev, Испанийн Baroness Carmen Thyssen-Bornemisza, Филиппины Maria Imelda Marcos Manotoc нарыг TheGuardian.com сайт Дэлхий даяар зарлалаа. 
Дэлхийн тэрбумтнуудтай хамт ОУ-д нууц дансаараа тэргүүлж буй ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын тухай тэрхүү сайт "Монголын туршлагатай улстөрчдийн нэг түүний Швейцарийн банкин дахь оффшор данс нь илэрснээс болж албан тушаалаас нь огцруулах эсэхийг судалж байгаа юм.
Тэрээр ICIJ буюу сэтгүүлчдийн ОУ-ын консорциумд "Би тэр дансыг нээх ёстой байсан юм. Миний мэдүүлэгт тэр компани багтсан байгаа. Миний нэр хүндэд санаа зовох хэрэггүй. Би гэр бүлдээ л санаа зовж байна. Магадгүй миний одоогийн байр сууринаас авч үзэх хэрэгтэй байх" хэмээсэн юм.
Түүний "НУУЦ" дансанд сая доллар байгаа гэж үзсэн. Тэрээр 2008-2012 онд МУ-ын Сангийн сайдаар ажиллаж өнөөдрийн байр сууринд хүрчээ. Тэр одоо МУ-д томоохон албан тушаал хашиж буй" хэмээн бичсэн байна. Дэлхий даяар түүний "НУУЦ" данс илэрчихээд байхад одоо хүртэл таг байгаа нь үнэхээр хачирхалтай юм. 
С.БАЯРЦОГТЫН "НУУЦ" ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОУ-Д ДЭЛГЭЖЭЭ С.БАЯРЦОГТЫН "НУУЦ" ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОУ-Д ДЭЛГЭЖЭЭ Reviewed by Unknown on 6:38 PM Rating: 5

No comments

banner

banner