Коби Брайнт бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч гэдгээ сүүлийн удаа батлан харууллаа

Бүх цаг үеийн сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдын нэг, амьд домог болсон Коби Брайнт өнөөдөр сүүлчийн тоглолтоо хийж байна. Учир нь тэрээр өнөөдөр сагсан бөмбөгийн ертөнцийг орхиж, зодог тайлж байгаа билээ. Тэрээр өнөөдөр Лэйкэрс “Стэплэс цэнтр”-тээ “Юта Жазз”-ыг хүлээн аван тоглож, 101:96-гийн харьцаатай хожлоо. Коби Брайнт энэ өдөр сагсан бөмбөгийн амьд домог гэдгээ дахин батлаж 60 оноо авсан юм.
Дэлхий даяар цацагдсан уг тоглолтыг сагсан бөмбөгийн хорхойтнууд болох хэдэн зуун сая хүн нэг дор үзэж сонирхсон биз ээ. Өнөөдрийг хүртэл Коби Брайнт бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг гэдгээ карьерийнхаа турш харуулсаар ирсэн. 2014 онд гэхэд л тэрээр нийт замналынхаа турш авсан оноогоороо Майкл Жорданыг гүйцэн түүнийгээ дахин нэг нотолсон юм.
Коби Брайнт бол ахлах сургуулийн одоос коллежийг алгасан шууд л мэргэжлийн тамирчин болсон анхны хамгаалан тоглогч. Тэрээр өөрийн ур чадвараа NBA-д амжилттай нутагшуулж, 24 насныхаа төрсөн өдрөөр аль хэдийн гурван ч аваргын бөгж халаасалчихаад байлаа. Улмаар өсөн дэвжсээр уг тоглоомын түүхэн дэх хамгийн шилдэг олон талт тоглогчдын нэг болж чадсан юм. Өнөөдөр дэлхий дахинаа сагсан бөмбөг сонирхогчдын хувьд "Коби Брайнтын өдөр" юм. Түүний сүүлчийн тоглолт гунигтай хэдий ч сэтгэл хөдөлгөм гайхалтай тоглолт болсныг фэнүүд нь ярьсаар байна.

- КОБИ БРАЙНТЫН СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ 10 РЕКОРД-
10. Тоглолтын нэг хагаст 55 оноо авсан. (Лэйкерсийн рекорд)
2006 онд Коби итгэмээргүй тоглолт үзүүлэн 81 оноо авсан байдаг. Уг тоглолтонд Коби өөр нэг рекорд болох 55 оноог сүүлийн хагасд авсан. Харин Вилт Чэмберлэйн нэг тоглолтонд 100 оноо , нэг хагаст 59 оноо авч түүхэнд үүрд тэмдэглэгдэн үлдсэн. Харин Кобигийн энэхүү амжилт NBA-гийн түүхэнд 2 дугаарт бичигддэг юм.
9. NBA бүх оддын тоглолтын 4 удаагийн МVP
2011 оны NBA бүх оддын тоглолтонд 37 оноо авч бүх оддын тоглолтын MVP-гийн шагналыг хүртэж алдрын танхимд нэрээ мөнхөлсөн Боб Петитын амжилттай тэнцсэн юм.
8. 4 тоглолт дарааллан 50-аас дээш оноо
2006 -2007 оны улиралд 4 тоглолт дарааллан 50-аас дээш оноо авсан 2 дахь тоглогч болж домогт Вилт Чэмберлэйнтэй тэнцсэн. Коби мөн өөр нэг кекорд эзэмшдэг бөгөөд нийтдээ 10 удаа 50с дээш оноог өөрийн карьерийн турш аваад байгаа билээ.
7. 11 удаагийн бүх хамгаалалтын багт сонгогдсон.
9 удаагийн бүх NBA-гийн хамгаалалтын 1-р баг, 2 удаагийн хамгаалалтын 2-р багт сонгогдсон. Түүнийг бүх цаг үеийн NBA-гийн хамгийн шилдэг хамгаалагч гэж хэлж чадахгүй ч эргэлзээ байхгүй бүх цаг үеийн лэйкерсийн бүх цагийн шилдэг хамгаалан тоглогч юм.
6. Лэйкерсийн Плэй-Оффын хамгийн өндөр оноо – 5504 оноо
NBA-гийн 16 удаагийн аварга Лэйкерсийн үе үеийн олон шилдэг тоглогчид Плэй Офф-д олон амжилтуудыг үзүүлсэн байдаг. Гэхдээ Блэйк Мамба хочит Коби яах аргагүй хамгийн өндөр оноо болон 5504 оноог өөрийн 16 жилийн карьерийнхаа 15 жилд нь цуглуулсан байдаг.
5. Нэг тоглолтонд 12 удаа 3 онооны шидэлт хийсэн.
2003 оны 1 сарын 7 нд Сиатл Супер сониксийн эсрэг тоглолтонд тэрээр 12 удаа 3 онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн байдаг. Түүний энэ рекордтой тухайн үеийн Торонтогын Довтлогч Даниел Маршил тэнцсэн байдаг. Харин нэг үед 8 удаа 3 онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн рекордоороо Рэй Аллен, Майкл Редд, Трэйси Макгрэйди нартай тэнцсэн.
4 Далласийн эсрэг 62 -61 хүртэл багийнхаа багийнхаа бүх оноог авсан.
2005.12.20 нд Коби 3-р үе хүртэл багийнхаа 62 оноог ганцаараа авч байхад Даллас багийн 61 оноог бүх тоглогчид нь нийлээд авч байсан.
3. Нэг улирал 2832 оноо
2. Лэйкерсийн бүх цаг үеийн онооны лидер
2010 онд Коби NBA-гийн логоны дүрсэнд өөрийгөө мөнхөлсөн Жерри Вестийн 25192 онооны рекордыг эвдсэн.
1.Нэг тоглолтонд 81 оноо
Түүний энэхүү гайхалтай амжилтын өмнө Вилт Чэмберлэйн 100 оноо , Харин түүний ард Элжин Баялор 71 оноогоор орсон байдаг.
Коби Брайнт бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч гэдгээ сүүлийн удаа батлан харууллаа
Reviewed by Unknown
on
6:30 PM
Rating:
Сэтгэгдэл