Ч.Сарантуяа: Энэ зун хур бороо ихтэй байна
Бичин жилийн зуд, ган гэдэг ойлголт иргэдийн дунд олон янзын ойлголт төрүүлдэг. Өнөө жил муу нүүрт хэмээн бичин жил учраас зундаа гантай, өвөлдөө зуд болно гэсэн явган яриа хэдийнэ газар авчээ. Тэгвэл иргэдийн энэ таамаг яриа хэр үнэн эсэх, энэ зуны хувьд цаг агаар ямар байх талаар Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн технологич, инженер Ч.Сарантуяагаас тодрууллаа.
-Энэ зун хур тунадас хэр орох төлөвтэй байна вэ. Наадмын дараа бороо орохгүй гэж хүмүүс ярих юм. Ер нь олон жилийн дунджаас хур тунадасны хэмжээ буурсан уу?
-Энэ жил хэр хур тунадас орох, гантай байх эсэхийг хэлж мэдэхгүй. Манай байгууллага өмнө нь жилд хоёр удаа цаг уурын мэдээг гаргадаг байлаа. Жилд хоёрхон удаа гаргахад бэлтгэсэн мэдээлэл тухайн өдрийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх тохиолдол гардаг.

Тиймээс дэлхий нийтийн жишгийг дагаж хоёр сараар гаргадаг болсон учраас өвөл ямар болохыг хэлж мэдэхгүй байна.
Гэхдээ зургадугаар сард Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Говийн нутаг, зүүн өмнөд хэсгээр дундаж хэмжээнээс бага зэрэг их, бусад нутгаар дундаж хэмжээтэй, зарим газраар багавтар тунадастай байх төлөвтэй байна.
Ялангуяа баруун зүгийн зарим буюу Увс, Говь-Алтай, Ховд, Завхан, Баян-Өлгийн хойд хэсгээр багавтар тунадастай.
Температурын хувьд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгийн хойд хэсгээр дундаж хэмжээнээс бага зэрэг дулаан, бусад нутгаар дундаж хэмжээтэй дулаарна.
Олон жилийн дунджаас харахад, Хангай, Алтай, Хөвсгөлийн уулархаг бүс нутгаар 10-15, Өмнөд говьд 20-25, бусад нутгаар 15-20 градусын дулаантай байдаг. Нутгийн ихэнх хэсгээр дундаж олон жилийн дундаж хэмжээнд байна гэж ойлгох хэрэгтэй.
Энэ сарын 18-23-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно.
Энэ сард хур тунадасны уур амьсгалын дундаж төвийн бүсийн ихэнх нутаг, зүүн аймгийн хойд хэсгээр дунджаар 50-70 мм, баруун зүгийн нутаг болон Говийн ихэнх нутгаар 30 мм, бусад нутгаар 30-50 мм бороо орсон.
Өнөөдрийг хүртэл бороо их орсон. Тэр дундаа баруун зүгийн нутагт бороо ихтэй байна. Тухайлбал, Хөвсгөл, Завхан, Говийн бүс нутгаар өнөөдрийг хүртэл 30-60 мм бороо орсон. Одоо үлдэж байгаа хугацаанд ч гэсэн бороо орох төлөвтэй байгаа. Энэ сарын 18-23-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно.
-Долдугаар сард бороо орох уу. Бичин жилийн зун учраас бороо орохгүй ган болно гэсэн яриа яваад байна?
-Долдугаар сард бороо орно. Ер нь баруун зүгийн зарим газраар дундаж хэмжээнээс багавтар, говийн бүсийн нутгаар дунджаас их, бусад нутгаар дундаж хэмжээнд хур тунадас бороо орох төлөвтэй байна. Температурын хувьд нутгийн баруун хагас, төвийн нутгийн зүүн хойд хэсгээр дунджаас дулаан, бусад нутгаар дундаж хэмжээний орчим байна.

Одоогоор бороо яг хэзээ орохыг хэлэх боломжгүй. Гэхдээ долдугаар сард бороо орно. Наймдугаар сард ч гэсэн бороо орох төлөвтэй байна. Ер нь өмнөх жилүүдээс харж байхад долдугаар сар бороотой, ялангуяа дуу цахилгаантай, усархаг аадар бороо ихтэй байдаг. Зуны гурван сарын хамгийн их бороотой нь долдугаар сар юм. Тиймээс ард иргэд үер, усны аюулаас анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
-Жил бүр үүл харваж бороо оруулдаг шүү дээ. Энэ жилийн үүл харвах төлөвлөгөө гарсан уу?
-Ер нь Монгол орны хэмжээнд зуншлага сайхан байна. Ихэнх нутгаар хур тунадас орлоо. Бид саяхан Төв аймгийн ойролцоо харвалт хийсэн. Тэрний үр дүнд хэсэг бороотой байлаа. Гол нь газар тариалангийн бүсэд бороо оруулахад анхаарч байгаа.

Ер нь жилд 1,000 пуужин хэрэгцээтэй байдаг. Өнгөрсөн жил 1,000 пуужин харвасан. Энэ жил мөн адил. Тариа ногооны ургалтын гол үе нь зургаа, долдугаар сард байдаг. Тиймээс энэ сард бороо оруулахаар их зүтгэж байгаа. Харин ч сайн орлоо.
Жилийн жилд Монгол орны нийт газар нутгийн 80 хувь нь зуншлага сайтай, 20 хувь нь гантай байдаг. 100 хувь бүгд ногоордоггүй. Гэхдээ энэ жил өнгөрсөн жилийг бодвол их сайхан байгаа.
Тухайлбал, Хөвсгөл, Архангай, Завханд хур тунадас их орсон. Одоо ч гэсэн бороотой байна. Ер нь анхаарал татаж байгаа хоёр аймаг бий. Хэнтий, Төв аймаг. Хэнтий аймагт бид дэмжлэг үзүүлж харвалт хийсэн. Төв аймагт тааруухан гэсэн. Гэхдээ өнгөрсөн жил цас их орсон учраас энэ жил зуншлага их сайхан байгаа.
Ч.Сарантуяа: Энэ зун хур бороо ихтэй байна
Reviewed by Unknown
on
4:14 PM
Rating:
Сэтгэгдэл