banner

banner

АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон иргэдтэй уулзалт хийв

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга, УИХ-ын сонгуулийн 70 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч З.Энхболд, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон Баянгол дүүрэгт ИТХ-ийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид өнөөдөр /2016.06.22/ Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийв.
Уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн хугацаанд Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн тэгш оролцоог хангах, тэдний нийгмийн халамжийн хүртээмжтэй орчныг бий болгох чиглэлээр УИХ олон хуулийг баталлаа. Энэхүү хуулиудыг батлахад УИХ-ын даргын үүрэг оролцоо их байсныг онцлов.
Өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр олон ажлуудыг хийснийг тэрээр хэлж байв. Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй төрийн бодлогыг НҮБ-аас сайшаасан болохыг тэрээр онцоллоо. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд үг хэлэв.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн сэргээн заслын төвүүдийг дүүрэг бүрт байгуулна гэсний эхнийх нь Баянгол дүүрэгт баригдаж байна. 
 
Тэрээр хэлсэн үгэндээ, 2012 онд Ардчилсан нам засгийн эрх авсныхаа дараа  “хүн амын хөгжил” гэдэг үгийг нэмж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг байгуулж С.Эрдэнэ сайд толгойлон амжилттай ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд уул уурхайн түүхий эдийн уналтаас шалтгаалан эдийн засгийн хувьд амаргүй он жилүүд байлаа. Гэхдээ бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хийх ажлуудыг зогсоогоогүй, үргэлжлүүлж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн сэргээн заслын төвүүдийг дүүрэг бүрт байгуулна гэсний эхнийх нь Баянгол дүүрэгт баригдаж байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн хувьсах зардлыг 2 дахин нэмж өгч байна.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах, ажлын байран дахь бүх төрлийн ялгаварлыг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн таатай орчинг бий болгож, өргөжүүлэх асуудал нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан хэмээн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хэллээ. Ийнхүү уулзалт амжилттай үргэлжилж байна хэмээн Ардчилсан намын Сонгуулийн төв штабаас мэдээлэв.
1

2

3

4

5
АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон иргэдтэй уулзалт хийв АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон иргэдтэй уулзалт хийв Reviewed by Unknown on 4:13 PM Rating: 5

No comments

banner

banner