Д.Зоригтыг гүтгэсэн мэдээллийг шалгуулахаар цагдаад гомдол гаргалаа
УИХ-ын сонгуулийн Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтийн сонгуулийн штабаас Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст албан ёсоор дараах гомдлыг гаргажээ.
Үүнд: Нэр дэвшигч Д.Зоригтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэж оффшор данстай гэх мэдээлэл ойрын өдрүүдэд гарсан.
Тухайлбал, нэр дэвшигч Д.Зоригтыг “Зууны мэдээ” сонины 2016 оны 06 сарын 09-ний өдрийн 115 (5301) дугаарт “Санхүүгийн, сонгуулийн голдуу асуудалтай Д.Зоригт сайд” гэх нэртэй нийтлэлд Д.Зоригтын нэр төрд нь халдаж, 2012 оны УИХ-ын сонгуулийг луйвардаж авсан, мөн гадаад улсад оффшор данстай, компанитай хэмээн гүтгэсэн мэдээллийг сонгогчдод сонгуулийн сурталчилгааны явцад сонин, цахим хуудас, вэб сайтаар удаа дараа тараасан болно.
Мөн зарим хувь хүн өөрийн facebook хаяг дээрээ оффшорчин Д.Зоригт, УИХ-ын 2012 оны сонгуулийг луйвардсан гэх мэтээр гүтгэлэг агуулсан мэдээллийг олон нийтэд санаатайгаар тарааж байгаа тул цагдаагийн байгууллагад шалгуулахаар болжээ. Энэ нь “Сонгуулийн тухай хууль”-ийн 70 дугаар зүйлийн 70.1.6 дэх хэсэгт зааснаар “...хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан ... бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах..” гэж заасныг удаа дараа ноцтой зөрчиж байна” гэв.
Д.Зоригтыг гүтгэсэн мэдээллийг шалгуулахаар цагдаад гомдол гаргалаа
Reviewed by Unknown
on
4:12 PM
Rating:
Сэтгэгдэл