Макаод хулгай хийсэн монголчуудыг барьжээ

Макаогийн цагдаа нар хүнсний дэлгүүрээс алдагдсан гар утасны мөрдлөг хийх явцдаа тус улсад бүлэглэн хулгай хийдэг монголчуудыг барьжээ. Энэ сарын 06-нд нэгэн дэлгүүрийн худалдагч гар утсаа хайгаад олоогүй тул цагдаад мэдэгдсэн байна. Цагдаа нар тэр дор нь хяналтын камерын бичлэгийг шалгахад 30 орчим насны хоёр монгол залуу хулгайлсан нь илэрсэн аж.
Үүний маргааш цагдаа нар камерын бичлэг дээрх нэг залуутай нь төстэй царайтай этгээдийг олж саатуулан түүнийг байцаах явцдаа гэрээс нь нөгөө монгол залууг баривчилжээ. Үүнээс гадна тэдний амьдарч байгаа байранд өөр дөрвөн эмэгтэй амьдарч байсан нь бүгд монголчууд байжээ. Тэдний байрнаас хулгайлагдсан их хэмжээний хувцас, үнэт эдлэл зэрэг олдсон бөгөөд хулгай хийхдээ ашигладаг багаж, төхөөрөмжүүдийг ч илрүүлсэн гэнэ. Үүнд дэлгүүрийн хаалганы дохиоллыг нэвтэрдэг хамгаалалттай цүнх хүртэл байжээ. Гэмт этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэж Макаогийн Цагдаагийн газар мэдээлсэн байна.
Макаод хулгай хийсэн монголчуудыг барьжээ
Reviewed by Unknown
on
5:55 PM
Rating:
Сэтгэгдэл