ЗУУРМАГИЙН МАШИН ТОМ АВААР ГАРГАЛАА
Өнөөдөр Баянгол дүүргийн 10-р хорооллын хойд талын далан буюу 10-р хорооллоос хойшоо МТ колонк явах замд дагуу "Зуурмагийн машин" явах замаараа явалгүй иргэдийн явган хүний гүүрний хажуугаар ойр явсны улмаас гүүрний хажуу талын шороо луу орон бараг унах шахуу байдалтай байгаа юм байна. Энэ байдлаараа зуурмагийн машин нь удаан байх юм бол иргэдийн явган хүний гүүрэн дээр унах магадлал өндөртэй байгаа юм байна. Тиймээс иргэд гүүрээр гарч чадалгүй хүлээгээд байгаа байдалтай зогсож байна. Уг зуурмагийн машин байрны дундуурх шороон замаар чихэж орж ирснээс болж энэ асуудал үүссэн байна.
.jpg)

Хаврын урин дулаан оров уу? үгүй юу? барилгынхны ажил хурдацтай ихэсдэг. Үүнтэй холбоотой хүнд даацын болоод зуурмагийн машин энд тэндэхийн далангаар унасан, унах дөхсөн аваар их гардаг билээ. Мөн иргэдийн дээрээс барилгын төмөр унаж иргэдийн амийг авч байсан удаатай. Манай улсад барилгын ажил мэргэжил эрхэлдэг маш компаниуд байдаг тэдгээр компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаж чаддаггүй болоод мэргэшсэн туршлагатай хүмүүсийн багийг бүрдүүлж чадаагүйн улмаас иргэд амь насаараа болоод эд хөрөнгөөрөө хохирох үзэгдэл ихэссэн байна.
Иймд ард иргэдэд сонордуулахад барилгын ажил ид өрнөж байгаа тул өөрсдийн эрүүл аюулгүй байдлыг хангахыг та бүхэнд сэрэмжлүүлж байна.
ЗУУРМАГИЙН МАШИН ТОМ АВААР ГАРГАЛАА
Reviewed by Unknown
on
6:12 PM
Rating:
Сэтгэгдэл