МОНГОЛ АЖИЛЧДЫГ ЗОДДОГ ХЯТАДЫГ ЦАГДААД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЧЭЭ

“UB TREED” хэмээх цагаач хятад иргэдийн байгуулсан компанид ажиллаж буй 100 гаруй монгол ажилчин дөрвөн сарынхаа цалинг аваагүй, байнгын дарамт зодууртай байдаг болсон талаараа “Босоо хөх монгол” ТББ-д хандаж, тусламж гуйжээ. Юу болсон талаар тус ТББ-ын тэргүүн П.Шинжээравдантай ярилцлаа.
-МОНГОЛ АЖИЛЧДЫГ АЛНА ГЭЖ СҮХ БАРЬЖ ХӨӨСӨН БАЙНА-
-Яг юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-“UB TREED” гэх барилгын компанийг үүсгэн байгуулагчид нь дандаа цагаач хятадууд байдаг юм байна. Дөрөв, тав хоногийн өмнө нэг залуу бидэнтэй холбогдоод энэ талаар мэдээлэл өгсөн. Тэр компанид бригадаараа ороод ажилласан юм байна. Гэтэл одоо хүртэл цалин мөнгөө аваагүй, өнөөх хятадууд нь заазуур, сүхээр далайн хөөж “Та нарыг шууд ална. Цагдаа шүүхээр заргалдаад ч нэмэргүй шүү” гэсээр өдийг хүрснийг хэлсэн. Ингээд бид яах ч учраа олохгүй, та бүхнээс тусламж гуйж хандаж байна гэсэн л дээ.
-Та бүхнийг очиход тухайн хятад иргэд ямар байдалтай хүлээж авсан бэ?
-Бид “Ноён” уулын асуудлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажилтай явж байгаад саяхан хотод ирсэн. Юу болсныг тодруулахаар өчигдөр газар дээр нь очлоо. Улмаар удирдлагууд нь гэх цагаач хятад иргэдтэй нь уулзаж, цалин мөнгийг нь өгнө энэ тэр гэхээр нь ярилцаж, тохиролцоод салсан. Гэтэл биднийг явсны дараа “Эд нар чинь ямар учиртай хүмүүс юм” гэж дахин дарамталсан байгаа юм. Цаагуураа бас л нэг хууль хүчний танил талтай юм шиг байна. Олон жил Монголд ажиллаж амьдарсан цагаач иргэд бүх зүйлийг мөнгөөр шийддэг болсон байна шүү дээ.
Үргэлжлэлийг эндээс
МОНГОЛ АЖИЛЧДЫГ ЗОДДОГ ХЯТАДЫГ ЦАГДААД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЧЭЭ
Reviewed by Unknown
on
3:57 PM
Rating:
Сэтгэгдэл