1 МИНУТЫН ДОТОР УНТАХ СОНГОДОГ АРГА
Бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг. Гэтэл жилд дунджаар 64 сая хүн нойргүйдлээр шаналж байдаг гэсэн судалгаа бий. Нойргүйдэл нь хувь хүний ажил мэргэжил, амьдралын хэмнэл алдагдах, ялангуяа хэт их ачаалалтай ажиллах, сэтгэл санаа түгшүүртэй байх зэрэгтэй шууд холбоотой.

Зарим хүмүүс нойр хулжсан үед янз бүрийн эмийг эмчийн жоргүйгээр дураараа хэрэглэж нөхцөл байдлыг хүндрүүлэх нь бий. Тэгвэл 1 минутын дотор унтах энгийн аргачлалыг хүргэж байна.
“4-7-8” арга
Энэхүү аргыг Харвардын Их Сургуулийн доктор, профессор Эндрю Вайл зохиосон бөгөөд эртний Энэтхэгийн иогийн дасгалд суурилжээ. Тиймээс хүний биед ямар ч аюулгүй юм.
1. 4 секундын турш хамраараа зөөлөн амьсгал
2. Амьсгалаа 7 секундын турш барь
3. Дараа амьсгалаа 8 секундын турш амаараа гарга
Энэ бол зүрхний цохилтыг удаашруулж, тайвшруулах амьсгалын энгийн дасгал юм. Үүнийг хэд хэдэн удаа давтаж хийгээрэй.
Сэтгэл санаа тогтворгүй, стресстэй үед цусан дахь адреналиний хэмжээ нэмэгдэж улмаар амьсгал хурдсаж, гүнзгий амьсгалж чадахаа больдог. Харин дээрх дасгал тайвшрахад хамгийн тустай аж. Мөн амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэх үед төв мэдрэлийн системийн ачаалал багасч, бухимдал, түгшүүр холддог гэдгийг мэдрэлийн эмч нар хэлж байна.

Reviewed by Unknown
on
6:28 PM
Rating:
Сэтгэгдэл